Ши Жиньпин Пеллегринид баярын цахилгаан илгээв
2024-04-13 14:45:25
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Петр Пеллегринитэй утсаар ярьж, Бүгд Найрамдах Словак улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Словак уламжлалт найрамдалтай, хоёр орны найрамдал цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж байна. Сүүлийн жилүүдэд Хятад Словакийн харилцаа идэвхтэй хөгжиж, олон салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн байна. Энэ жил Хятад Словакийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд шинэ чухал боломжууд нээгдэж байна. Би Хятад Словакийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пеллегринитэй хамтран ажиллаж, хоёр орны уламжлалт найрамдал, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад болон Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг цаашид ахиулж, хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөх болно.