Долоон жил дараалан барааны худалдааны хамгийн том орон болов
2024-04-13 14:48:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны газрын дарга өчигдөр 12-ны өдөр хэлэхдээ, 2023 онд Хятадын экспортын олон улсын зах зээлд эзлэх хувь 14.2%-д хүрч, долоон жил дараалан барааны худалдааны хамгийн том орны статусаа хадгалжээ. Дэлхийн эдийн засаг хүндхэн сэргэж байгаа энэ үед Хятад улс олон улсын зах зээлд эзлэх хувийн жингээ ерөнхийд нь тогтвортой байлгаж, хөгжлийн тогтвортой байдлыг харуулжээ.

Орон нутгийн цагаар 4-р сарын 10-нд Дэлхийн Худалдааны Байгууллага 2023 оны дэлхийн барааны худалдааны мэдээллийг нийтэлжээ. Тоо баримтаас харахад дэлхийн барааны экспорт сүүлийн гурван жилд анх удаа буурсан байна. 2023 онд дэлхийн экспорт 23.8 их наяд ам.долларт хүрч, 4.6%-иар буурч, 2021, 2022 онд хоёр жил дараалан өссөний дараа дахин буурчээ.

2023 онд Хятадын импорт, экспортын хэмжээ 5.94 их наяд ам.доллар байсан бол экспорт нь 3.38 их наяд ам.доллар, олон улсын зах зээлд эзлэх хувь 14.2% буюу 2022 оныхтой ижил түвшинд байж, 15 жил дараалан дэлхийд тэргүүлсэн байна. Импорт нь 2.56 их наяд ам.доллар, олон улсын зах зээлд эзлэх хувь 10.6% буюу 2022 оноос бага зэрэг нэмэгдэж, 15 жил дараалан дэлхийн хоёрдугаарт жагсжээ.