Георгиева ОУВС-гийн тэргүүнээр улиран сонгогдлоо
2024-04-13 14:58:44
Share
Share this with Close
youtube WeChat

Олон Улсын Валютын Сангийн Гүйцэтгэх зөвлөлийн зохицуулагч өчигдөр 12-ны өдөр мэдэгдэл нийтэлж, ОУВС-гийн одоогийн ерөнхийлөгч Кристалина Георгиева уг байгууллагын тэргүүнээр улиран сонгогдсон бөгөөд 2024 оны 10-р сарын 1-ээс хоёр дахь таван жилийн үүрэгт ажлаа эхлүүлнэ гэв.

Гүйцэтгэх зөвлөл Георгиевагийн анхны үүрэгт ажлын хугацаан дахь удирдах чадварыг дээд хэмжээгээр үнэлж, дэлхийн томоохон сорилтуудыг амжилттай даван туулсан гэж мэдэгджээ. Мэдэгдэлд Георгиева ОУВС-г эдгээр сорилтын өмнө хэзээ ч байгаагүй хүчтэй хариу арга хэмжээ авахад хүргэсэн, тэр дундаа цар тахал эхэлснээс хойш 90 гаруй оронд 360 тэрбум гаруй ам долларын санхүүжилтийг шинээр олгох, ОУВС-гийн хамгийн ядуу, хамгийн эмзэг гишүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, мөн 650 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авах тусгай эрхийг олгосон гэжээ.

Георгиева 1953 онд Болгарт төрсөн, эдийн засгийн докторын зэрэгтэй. Тэрээр 1944 онд ОУВС байгуулагдсанаас нааших хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай орнуудаас сонгогдсон анхны тэргүүн юм.