ТУХН-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурал Минск хотноо боллоо
2024-04-13 15:27:39
Share
Share this with Close
youtube WeChat

Беларусийн нийслэл Минск хотноо дөрөвдүгээр сарын 12-нд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар өнөөгийн олон улсын тулгамдсан асуудал, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын хүрээн дэх хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэв.

Хурал эхлэхийн өмнө, оролцогчид Москва орчмын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагад амь үрэгдэгсдэд зориулан номхон зогсож эмгэнэл илэрхийлжээ. Беларусийн Гадаад хэргийн сайд Сергей Алейник терроризмтой хамтран тэмцэхийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудад хандан уриалсан байна.

Хурлаар өнгөрсөн 2023 онд тус гишүүн орнуудын Сайд нарын зөвшилцлийн төлөвлөгөө, гишүүн орнуудын Гадаад хэргийн яам хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг хянан хэлэлцжээ. 

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Украины холбогдох асуудлаар хариулжээ. Тэрээр Хятадын санал болгож буй "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь" 12 зүйлт агуулга нь Евразийн аюулгүй байдлын тухай нийтлэг үзэл баримтлалтай нийцэж байна хэмээн онцлов.