Австралийн худалдааны төвд болсон халдлагад 6 хүн амиа алджээ
2024-04-13 16:36:46
Share
Share this with Close
youtube WeChat

Австралийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 13-ны үдээс хойш Австралийн Сидней хотын худалдааны төвт хутгатай этгээд халдаж, зургаан хүний аминд хүрчээ. Цагдаа ойр орчмын газруудыг хаагаад байна.

Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн өмнөх мэдээлснээр халдлагад 9 сартай хүүхдийг багтаасан долоон хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдээд байна.

Шинэ Өмнөд Уэльсийн Онцгой байдлын газрын төлөөлөгчийн хэлснээр халдлагад хоёр сэжигтэн байгаа бөгөөд тэдний нэг нь цагдаад буудуулж амиа алдаж, нөгөөг нь нэхсээр байжээ.