НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдана
2024-04-14 14:59:56
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын дэлхийн харилцаа холбооны газар 13-ны орой хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл нийтэлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 14-ний өдрийн 16.00 цагт Ойрхи Дорнодын сүүлийн үеийн байдлын талаар яаралтай хурал хийнэ.

НҮБ-д суугаа Израилийн Байнгын төлөөлөгч Гилад Эдан мөн өдөр Аюулгүйн зөвлөлийн ээлжит даргад захидал илгээж, энэ хурлыг хуралдуулах хүсэлтээ албан ёсоор тавьсан гэж мэдээлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхийлөгч Деннис Фрэнсис 13-нд мэдэгдэл гаргаж, Ойрхи Дорнодын сүүлийн үеийн нөхцөл байдалд сэтгэл түгшиж байна. "Бүс нутгийн хурцадмал байдлыг тогтоон барихын тулд дээд хэмжээнд тэвчээртэй байхыг холбогдох талуудад уриалж байна. Өдгөө ухаалаг дүгнэлт шаардагдах цаг мөч" гэж тэр хэллээ.

Ираны Исламын хувьсгалын хамгаалалтын корпус орон нутгийн цагаар 14-ний өдөр Израилийн объектууд руу олон арван пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсноо мэдэгдэв.