Америкийн хамгийн том дайсан бол өөрийнхөн өр
2024-04-14 15:05:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёр сар тутамд гаргадаг Америкийн "The National Interest" сэтгүүлийн цахим хуудсанд саяхан нийтлэгдсэн нийтлэлд АНУ-ын холбооны Засгийн газрын өрийн цар хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын хамгийн том дайсан бол 35 их наяд ам.долларт ойртож байгаа өөрийнхөн өр юм гэж онцолжээ.

Нийтлэлд, Дэлхийн 1-р дайны дараа АНУ санхүүгийн нөөц хомсдсон томоохон улс орны цэвэр зээлдэгч орон болсон тухай өгүүлжээ. Үүний дараа АНУ аажмаар эдийн засгийн ноёрхлоо баталгаажуулж, ам долларыг нөөцийн үндсэн валют болгосон байна.

АНУ дэлхийн эдийн засгийн тогтолцоонд ноёрхсон хүчин хэвээр байгаа цагт төсвийн алдагдал нь хамаагүй бөгөөд хүссэн хэмжээгээрээ зарцуулж чадна гэж АНУ үзэж байгааг нийтлэлд онцолжээ. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусмаа АНУ-ын эдийн засаг хямарч, Трамп, Байдены засгийн газар хоёулаа АНУ-ын түүхэн дэх хамгийн хариуцлагагүй төсвийн алдагдлыг бий болгож, инфляци болон зээлийн хүү өсөж, түүхий эдийн үнийн дарамт ихэсч, Америкийн дунд давхаргынхан хүндрэлд орсон байна.

Ам доллар дэлхийн томоохон нөөц валют байхаа больсон тохиодолд АНУ-ын санхүүгийн систем бүхэлдээ сүйрнэ, өр бол үндэсний аюулгүй байдлын хямрал байж болзошгүй гэж нийтлэлд онцолжээ.