АНУ, Японы цэргийн холбоотны харилцаа нягтарч байна
2024-04-14 20:32:07
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-Японы аюулгүй байдлын гэрээ”-г хамгийн өргөн хүрээнд шинэчлэх, Өмнөд тэнгист АНУ, Австрали, Филиппинтэй хамтран цэргийн сургуулилт хийх, "AUKUS"  буюу Австрали Англи Америкийн холбоонд элсэхийг зорих гэх мэтээр сүүлийн үед Япон улс аюултай оролдлого хийсээр байна. Японы Засгийн газар цэргийн эвслийн тусламжтайгаар цэргийн хүчээ өргөжүүлэхийг зорьж, "дайн руу чиглэсэн аюултай зам"-д орж байна, бүс нутгийн орнууд дээд хэмжээнд сэрэмжтэй байх ёстой гэж зарим судлаач онцлон тэмдэглэв.

Японы үлэмжхэн арга хэмжээний дотроос хамгийн маргаантай нь АНУ-Японы цэргийн эвслийг ихээхэн бэхжүүлсэн явдал юм. 1945 онд Дэлхийн 2-р дайнд ялагдсаныхаа дараа Японы Засгийн газар АНУ-ын Засгийн газартай аюулгүй байдлын хоёр гэрээ байгуулжээ. Эдгээр нь 1951 оны хуучин аюулгүй байдлын гэрээ, 1960 оны шинэ аюулгүй байдлын гэрээ юм. Энэ хоёр гэрээнд АНУ, Японы холбоотны харилцааг тогтоосон бөгөөд энэ нь хүйтэн дайны үр дүнд бий болсон юм.

АНУ-Японы аюулгүй байдлын гэрээний шинэ хувилбарт Япон халдлагад өртөх үед АНУ түүнийг хамгаалахад туслах үүрэгтэй бөгөөд АНУ-ын арми Япон дахь цэргийн баазаа ашиглаж болно, гэхдээ АНУ халдлагад өртөх үед Япон улс туслах үүрэггүй. Сүүлийн жилүүдэд АНУ "Энэтхэг-Номхон далайн стратеги" гэгчийг хэрэгжүүлж, Япон улсыг чухал гараа болгон ашиглаж байна. Японы барууны зарим хүчнүүд ч энх тайванч үндсэн хуулийн хүлээснээс мултарч, цэргийн гүрэн болохыг оролдон, АНУ-ын хүчийг ашиглахыг эрмэлзэж байна.

Өнгөрсөн жил Японы Засгийн газар Өөрийгөө хамгаалах хүчинд шинэ үүрэг хүлээлгэж, "батлан хамгаалах үүрэг"-ээс "довтолгооны чадвартай" болгон өөрчлөв. Саяхан Вашингтонд болсон АНУ-Японы  тэргүүн нарын уулзалт нь "АНУ-Японы аюулгүй байдлын гэрээ”-нд сүүлийн 60 гаруй жилийн турших хамгийн их шинэчлэл хийж, Япон дахь АНУ-ын цэргийн штабыг өөрчлөн байгуулах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дурджээ. Энэ нь Өөрийгөө хамгаалах хүчний чиг үүргийг өөрчлөн, түүнийг "Японы довтолгооны хүчин" болгон хувиргаж, АНУ-Японы цэргийн интеграцчлалыг бэхжүүлэх зорилготой юм.
Үүгээр зогсохгүй хоёр тал холбоотны харилцаагаа "хамтарсан батлан хамгаалахын хамтын ажиллагаан"-д суурилсан "дэлхийн түнш" болгон шат ахиулж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Дайны дараах тогтолцооны өөрчлөлтийг ахиулах, бүс нутаг болон олон улсын нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд Японы Засгийн газар хэсэг хугацаанд цэргийн болон аюулгүй байдлын хэд хэдэн эрчимтэй арга хэмжээ авч, үүний дотор "Батлан хамгаалах хэрэгслийг шилжүүлэх гурван зарчим"-д нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгох, хөнөөх зэвсгийг экспортлохыг зөвшөөрөх, цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэх, 2027 он гэхэд батлан хамгаалахын төсвийг үндэсний нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэх, НАТО-гийн орнуудтай идэвхтэй ойртох зэрэг багтаж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Японы Засгийн газрын эцсийн зорилго бол энх тайвны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, армийн "бүх хэмжээний зохицуулалт"-д хүрэх явдал юм. Гэсэн хэдий ч дотоодын олон нийтийн эсэргүүцлийн улмаас Японы Засгийн газар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй нөхцөлд дайны дараах цэргийн хоригоос гарч, тэр дундаа холбоотнууд болон бусад улс оронд туслах нэрээр бүс нутгийн маргаанд хөндлөнгөөс оролцож, аажмаар зорилтдоо хүрэхийг оролдож байна.

"Асахи Шимбун" сонин саяхан өгүүлэл нийтэлж, "Японы "энх тайванч орон" гэсэн дүр төрхөд эргэлзэх болж байна" гэжээ. Дэлхийн хамгийн том цэргийн гүрний хувьд АНУ Ази, Номхон далайн асуудалд оролцож байгаа нь цэргийн хавсралттай бөгөөд АНУ, Японы цэргийн эвсэл шинэчлэгдэж буй нь анхны тэнцвэрт байдлыг эвдэж, бусад улс оронд түгшүүр, дургүйцлийг буй болгож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд далд аюул учруулж болзошгүй юм.