Израилийг тууштай дэмжинэ гэдгээ АНУ дахин илэрхийлэв
2024-04-14 14:27:55
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Израилийн Батлан хамгаалахын сайд Ёав Галантетэй утсаар ярьж, хоёр тал Ойрх Дорнодод нүүрлэж буй "тулгамдсан заналхийлэл"-ийн талаар хэлэлцэв. Мөн АНУ Ираны дайралтыг эсэргүүцэхийн тулд Израилийг тууштай дэмжинэ гэдгээ дахин нотолсон гэж мөн өдөр АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Райдер мэдэгдэл хийж онцолжээ. 

Мэдэгдэлд, АНУ Израилийн батлан хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжинэ. Иран болон түүний "бүс нутгийн төлөөлөл"-ийн хийж болзошгүй аливаа халдлагыг эсэргүүцэхэд АНУ Израилийг бүх хүчээрээ дэмжих бөгөөд АНУ-т найдаж болно гэдгээ Остин, Галантед хандан хэлсэн байна. 

13-ны өдөр CNN телевиз Америкийн батлан хамгаалахын албаны хүний үгээс иш татан мэдээлснээр, Ойрх Дорнодын бүс нутагт дахь АНУ-ын арми Израилийн объектад чиглэсэн Ираны нисгэгчгүй онгоцыг тосон устгасаар байна. Үүний зэрэгцээ АНУ-ын арми Израильд илүү их батлан хамгаалахын дэмжлэг үзүүлж, тус бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүдийг хамгаалахын тулд бэлэн байдалд байна.