Израилийн нутаг дэвсгэрт дайралт явуулсан талаар ярив
2024-04-14 14:46:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр, 14-ний өдөр Израилийн нутаг дэвсгэрт Иран цэргийн дайралт хийсэнтэй холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулав.

Сэтгүүлч: Мэдээллийн дагуу өнөөдөр, 14-нд Ираны Исламын хувьсгалын гвардийн корпус Израилийн нутаг дэвсгэрт баллистик пуужин болон нисгэгчгүй онгоцоор довтолсон байна. Энэ талаар Хятадын улс ямар байр суурьтай байна вэ?

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс өнөөгийн нөхцөл байдал хурцдаж буйд маш их анхаарал хандуулж байна. Нөхцөл байдлыг цаашид шат өгсүүлэхгүйн тулд тайван, хүлээцтэй байхыг холбогдох талуудад уриалж байна. Энэхүү хурцадмал байдал нь Газын зурвас дахь мөргөлдөөний тэлэлтийн хамгийн сүүлийн үеийн илрэл юм. Энэ үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2728 дугаар тоот тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлж, Газын зурвас дахь мөргөлдөөнийг аль болох хурдан намжаах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа үр нөлөө бүхий орнууд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахын тулд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс уриалж байна.