Гуанжөүгийн 135 дахь үзэсгэлэн нээгдэхэд бэлэн боллоо
2024-04-14 16:01:01
Share
Share this with Close
youtube WeChat

Гуанжөүгийн үзэсгэлэн яармаг гэгддэг Хятадын импорт экспортын 135 дахь удаагийн яармаг 4-р сарын 15-наас 5-р сарын 5-ны хооронд Гуанжөү хотод зохиогдох бөгөөд төрөл бүрийн бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо. Одоогоор үзэсгэлэнгийн танхимд ложистик ба агуулах, туршилт баталгаажуулалт, санхүү, даатгал зэрэг долоон том төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

Яармагийн импортын үзэсгэлэнгийн танхимд гадаадын худалдаачид нямбай бэлтгэл хийж, яармагаар дамжуулан дэлхийн худалдааны боломжуудыг олж авна гэдэгт найдаж, лангуугаа янзалж, бүтээгдэхүүнээ сайтар байрлуулсан байна.

Египетийн оролцогч: Манай компани 26 жилийн түүхтэй, Египетэд 26 үйлдвэртэй. Бид тус үзэсгэлэнд 22 дахь удаагаа оролцож байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулалт, бэлтгэл ажил сайн хийгдсэн. Энд илүү олон шинэ үйлчлүүлэгчтэй болно гэдэгт найдаж байна.