Германы зах зээлд Хятадын автомашин нийлүүлэхийг дэмжинэ
2024-04-15 19:57:49
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 15-ны өдөр Германы Канцлер Олаф Шольц, Германы зах зээлд Хятадын автомашин нийлүүлэхийг дэмжиж байна гэжээ.

Европын зах зээл Хятадын автомашинтай нээлттэй, шударга өрсөлдөөнд оролцох ёстой гэж Шольц онцлов. Тэрээр мөн Европыг хямдаар борлуулах, үйлдвэрлэлийн илүүдэл, оюуны өмчийн зөрчлийг тэвчихгүй гэдгийг анхааруулсан. Япон, Өмнөд Солонгосын машинууд Европын зах зээлд орж ирэхэд хүмүүс зах зээлийг эзлэх болов уу гэж санаа зовж байсан ч "ийм зүйл болоогүй" гэж Шольц мөн хэлэв.

Германы Автомашины аж үйлдвэрийн холбоо 13-ны өдөр ЕХ-ноос Хятадын импортын цахилгаан хөдөлгүүрт автомашинд нэмэлт татвар ногдуулахыг эсэргүүцсэн мэдэгдэл нийтэлж, энэ нь худалдааны дайн дэгдээж болзошгүй бөгөөд Германы хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж, ЕХ-ны цахилгаан хөдөлгүүрт автомашиныг дэлгэрүүлэх, дижиталд шилжих зорилгод аюул учруулж болзошгүй гэжээ.