Америк хамгийн их кибер халдлага үйлдэгч орон
2024-04-15 16:59:19
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 15-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Линь Жянь даргалж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Вольт хар салхи ба Америкийн тагнуулын байгууллага нь татвар төлөгчид болон Конгрессыг хууран мэхэлсэн" тайланг Компьютерийн вирусын халдлагаас хамгаалах Хятадын үндэсний төв, "360" компани хамтарч  гаргажээ. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа, АНУ-ын Конгрессоор төсөв батлуулах, засгийн газрын гэрээ хэлэлцээрийг авахын тулд АНУ-ын тагнуулын байгууллагууд, кибер аюулгүй байдлын компаниуд Хятадын засгийн газар АНУ-ын эсрэг кибер халдлагыг дэмжиж байна гэсэн худал мэдээлэл тарааж байгаа. Америк өөрөө хамаг их кибер халдлага үйлдэгч орон бөгөөд интернет орон зайн аюулгүй байдалд хамгийн их заналхийлэгч улс юм. Сүүлийн үед Америк кибер аюулгүй байдлын асуудлыг улстөржүүлж байгаа нь Хятадын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна гэжээ.