Сывэй Гаожин 3-01 дагуулыг сансарт гаргав
2024-04-15 14:57:45
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар өнөөдөр,15-ны үдэд 12 цаг 12 минутад Хятад улс Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс CZ-2D зөөгч пуужинг ашиглан Сывэй Гаожин 3-01 дагуулыг CZ-2D зөөгч пуужингаар сансарт хөөргөж, хиймэл дагуул товлосон тойрог замдаа амжилттай орлоо. Өнөөдөр хөөргөсөн хиймэл дагуул дижитал хөдөө аж ахуй, хотын мэдээллийн загвар, бодит 3D зураглал хийж, газрын хэмжилт хийж, гамшгаас сэргийлж эрсдэлийг бууруулах, далайн хяналт салбарт зайнаас тандан судлах мэдээллээр үйлчлэх юм.

Хиймэл дагуул сансарт гаргасан Чанжэн зөөгч пуужин өнөөдөр 516 дахь удаагаа нислэг хийгээд иржээ.


Уртнасан