Ойрх Дорнодын нөхцөл шатлан өргөжихөөс сэргийлэх ёстой
2024-04-15 10:35:01
Share
Share this with Close
youtube WeChat

Иран, Израиль хооронд мөргөлдөөн үүссэн нь Газын мөргөлдөөн гадагш тэлсний үр дагавар гэж өчигдөр,14-нд олон орон санал нэгтэй илэрхийлж, талууд хүлээцтэй байж, нөхцөл байдал шатлан өргөжихөөс зайлсхийх ёстой гэв. 

ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаж, Ойрх Дорнодын хурцадмал нөхцөл байдал өргөжин тэлэхээс санаа зовж байна. Палестин, Израилийн мөргөлдөөнийг шийдвэрлээгүй нь бүс нутагт олон хямрал дагуулж, нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж Орос олон удаа сэрэмжлүүлсэн. Иймд талууд хүлээцтэй байж, Ойрх Дорнодын орнууд өнөө оршиж буй асуудлаа улс төр, дипломат арга замаар шийдээсэй гэж хүсэж байна гэжээ. 

Иорданы хаан II Абдулла мөн өдөр Америкийн ерөнхийлөгч Жо Байдентэй утсаар ярихдаа, бүс нутгийн нөхцөл улам муудаж даамжрахаас нэн даруй сэргийлэх хэрэгтэй байна. Израилийн хэрэгжүүлсэн хатуу, түрэмгий үйлдэл Ойрх Дорнодын мөргөлдөөнийг өргөжүүлэхэд хүргэнэ. тиймээс Газын зурваст явуулж буй дайралтаа зогсоох нь хурцадмал байдлаас зайлсхийх цорын ганц арга зам гэжээ.

Туркийн ГХЯ мэдэгдэл гаргаж, Палестин, Израилийн мөргөлдөөн шат ахих эрсдэлтэй гэж Туркийн тал сэргэмжлүүлсээр ирсэн. Туркийн тал өнөөдөр мөн барууны нөлөө бүхий орнуудад байр сууриа ахин тодорхой илэрхийлж, нөхцөл байдлыг улам хурцатгахгүйн тулд даруй арга хэмжээ авах ёстой гэжээ. 

Үүний зэрэгцээ Сири, Ирак, Бразил, Мексик, Венесуэл, Колумб талуудад хандаж, тэвчээртэй байхыг уриалж, олон улсын нийгэмлэгийн хүчин чадлыг дайчилж тухайн бүс нутгийн нөхцөл байдал шатлан өргөжихөөс сэргийлэх ёстой гэжээ.