Суданд 8.9 сая хүүхэд хүнсний дутагдалд орсон
2024-04-15 15:04:31
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 14-нд НҮБ-ын Хүүхдийн сан тайлан гаргав. Тайланд, Суданд өнөөдөр 8.9 сая хүүхэд хоол хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгарсан, тэдний 4.9 сая нь илүү өлсгөлөнд нэрвэгдээд байна. Энэ онд Суданд таван хүртэлх насны 4 сая орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдалд ороод байна, тэднээс 730 мянган хүүхэд өлсгөлөнд өртөж амь нас нь аюулд орсон. Суданы зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 4 сая хүүхэд гэр орноосоо дүрвэж, 1 сая орчим нь хил давж Чад, Египет, Өмнөд Суданд түр орогнож байна гэжээ. 

Жилийн өмнөх энэ өдөр /2023.04.15/  Суданы Зэвсэгт хүчин (SAF), Шуурхай туслах хүчин (RSF) хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч өнөө хүртэл үргэлжилж маш ноцтой хүмүүнлэгийн хямрал үүсгээд байна. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр, Суданы 18 сая орчим хүн хүнсний дутагдалд орсон гэжээ.