Израилийн шаардлагаар Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдав
2024-04-15 10:01:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 14-нд Израилийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Ираны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израилийн шаардлагаар яаралтай хуралдав.

НҮБ-д суугаа Хятадын төлөөлөгчдийн хэргийг түр хамаарагч Дай Бин, Газын мөргөлдөөн эхэлснээс хойш тус бүсэд тулгарч буй хүмүүнлэгийн гамшгийг намжаах, дайны гал зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэг шаардсаар байна. Мөргөлдөөн үргэлжилж бүс нутгийн хурцадмал байдал гаарч, ноцтой үр дагавар ихсэж байгаад маш их түгшиж буйгаа илэрхийлцгээж байна. Энэ удаа нөхцөл байдал ахин хурцадсан нь Газын мөргөлдөөний үр дагавар өргөжиж байгаагийн шинэ илрэл юм. Палестины асуудал бол Ойрх Дорнодын асуудлын гол цөм, энэ бүсийн энх тайван урт удаан амгалан байдалтай холбоотой гэдгийг бидэнд дахин сануулж байна. Дайны галыг энд үргэлжлүүлээд байвал сөрөг нөлөө улам өргөжиж, бүс нутгийн тогтворгүй байдал улам даамжрах болно. Ойрх Дорнодын ард түмэн мөргөлдөөн, дайн дажиныг хүсээгүй. Дайны гамшгийг одоо даахгүй болсон. Тэгэхээр тулгамдсан асуудал бол Аюулгүйн зөвлөлийн 2728 тоот тогтоолыг бодитой хэрэгжүүлж, Газад даруй гал зогсоох. Үндсэн гарц нь “Хоёр орны төсөл”-ийг хэрэгжүүлж, Палестин Израилийн мөргөлдөөнийг эцэслэх юм. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа нөлөө бүхий улсууд бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс уриалж байна гэжээ.