Автомат жолоодлоготой машинаар 4.2 сая тн ашигт малтмал импортолжээ
2024-04-15 16:44:50
Share
Share this with Close
youtube WeChat

Тус боомт нь Монгол улсаас ашигт малтмалын бүтээгдэхүүн оруулах хуурай замын хамгийн том гарц  бөгөөд Өвөр Монголын хилийн 14 боомтоор орж ирэх нийт ачааны 33-аас дээш хувийг дангаараа эзэлдэг. 2022 оны долдугаар сарын 16-наас Ганцмод боомт автомат жолоодлоготой машинаар тээвэрлэлт хийж эхэлсэн. Эхний өдөр 20 машинаар 130 тонн ашигт малтмал тээвэрлэж байсан бол өдгөө энэ тоо 10 дахин нэмэгдсэн. Энэ гуравдугаар сарын байдлаар 4.2 сая гаруй тонн ашигт малтмалыг автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр импортолжээ.