Хятадын экспорт 15 жил дэлхийд тэргүүлэв
2024-04-15 10:09:21
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн онд Хятадын импорт экспортын хэмжээ 5.94 их наяд ам.долларт хүрсэн. Экспорт 3.38 их наяд ам.доллар байсан нь олон улсын зах зээлийн 14.2 хувийг эзэлж, 2022 оны түвшинд байв. Хятадын экспорт ийнхүү 15 жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа юм. Импорт 2.56 их наяд ам.доллар байсан нь олон улсын зах зээлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх 2022 оноос бага зэрэг нэмэгдсэн гэж Худалдааны яамны Гадаад худалдааны газрын албан хаагч танилцуулав. 

Дэлхийн худалдааны байгууллагаас өнгөрсөн онд гаргасан 2023 оны дэлхийн худалдааны тоо баримтаас харвал, Хятадын экспорт 2023 онд олон улсын зах зээлийн 14.2 хувь, импорт 10.6 хувийг эзэлжээ. Эдгээр үзүүлэлт нь тайлант жилийн өмнөх 2022 оны түвшинд байсан гэжээ. Дэлхийн эдийн засаг удаан сэргэж буй нөхцөлд олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээгээ тогтвортой хадгалж байгаа нь Хятадын эдийн засгийн уян хатан чанарыг харуулж байна. 

Дэлхийн экспорт өнгөрсөн онд 23.8 их наяд ам.долларт болж 4.6 хувиар буурсан. 2021, 2022 оны хоёр дараалсан өсөлттэй жилүүдээс буурсан дүнтэй байна. Азийн бүс нутагт Хятадын экспорт 4.6 хувь, Өмнөд Солонгос 7.5 хувь, Энэтхэг 4.7 хувь, Вьетнам 4.7 хувиар буурсан байна. Импортын хувьд Европ 4.7 хувь, Хойд Америк 2 хувь, Ази 0.6 хувиар буурсан байна.  

Дэлхийн худалдааны байгууллагаас дэлхийн худалдаа 2024 онд 2.6 хувиар, 2023 оноос 3.8 нэгжээр өснө гэж таамаглаж байна.