Хятад Лаосын төмөр зам бүс нутагт хөгжил авчирч байна
2024-04-15 20:18:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хэдхэн хоногийн өмнө Хятад Лаосын төмөр замын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг үйл ажиллагаагаа эрхлүүлсний нэг жилийн ой тохиосон юм. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, Хятад Лаосын төмөр зам нь Хятад болон зүүн өмнөд Азийн орнуудын "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэж, дэд бүтцийн харилцан холболтыг ахиулах гол төсөл юм. Уг төмөр зам үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш, зорчигч, ачаа тээвэрлэлт үргэлжлэн нэмэгдсэн төдийгүй зорчигчдын аяллыг илүү тав тухтай болгож, хоёр орны эдийн засгийн өндөр чанартай хөгжилд хүчтэй түлхэц өгч, бүс нутгийн улс орнуудыг холбох чухал холбоос болж чадсан гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад Лаосын төмөр замын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг нь Күньмин, Шишуанбанна, Луанг Прабанг, Вьентьян зэрэг алдартай хотуудыг холбосноор жуулчдад маршрутын дагуу соёлын дурсгалт газрууд, байгалийн үзэсгэлэнт газруудаар зочлоход ихээхэн тус дөхөм үзүүлжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус галт тэрэг 730 гаруй удаа зорчиж, давхацсан тоогоор 700 мянга гаруй зорчигч тээвэрлэж, 87 улс, бүс нутгийн 180 мянга гаруй жуулчин хил дамнан аялжээ.