Юн Сок Ёл-ын рейтинг унасаар байна
2024-04-15 15:20:54
Share
Share this with Close
youtube WeChat

Real Meter агентлагийн өнөөдөр 15-нд гаргасан хамгийн сүүлийн санал асуулгаас харвал, БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл-ын рейтинг 2023 оны аравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унажээ.

Тус агентлаг энэ сарын 8-12-ны өдрүүдэд Өмнөд Солонгос даяар 18-аас дээш насны 2010 иргэнээс асуулга авсан байна. Ерөнхийлөгчийг хангалттай сайн ажиллаж байгаа хэмээн санал өгсөн хүмүүсийн 32.6 хувь үнэлсэн нь өнгөрсөн долоо хоногоос 4.7 хувиар буурч, өнгөрсөн оны аравдугаар сарын гурав дахь долоо хоногоос хойших хамгийн доод рейтинг болжээ. Түүнийг муу ажиллаж байгаа гэсэн санал долоо хоногийн дотор 4.1 хувь нэмэгдэж 63.6 хувь болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Юн Сок Ёл-ын рейтингийн өөрчлөлт нэг өдөрт, тухайлбал 12-ны өдөр 28.2 хувь хүртэл буурч, 2022 оны тавдугаар сарын тангаргаа өргөснөөс хойших нэг өдрийн хамгийн муу рейтинг болсон байна.