Дин Шюэсян Америкийн зочинтой уулзав
2024-04-15 20:08:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян өнөөдөр 15-ны өдөр Бээжинд Америкийн Патент, барааны тэмдгийн газрын дарга Кэти Видалтай уулзав.

Дин Шюэсян хэлэхдээ, Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Жо.Байден нар Хятад, Америкийн харилцааны "Сан Францискогийн хэтийн төлөв"-ийг эхлүүлсэн, хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал зөвшилцлийг нухацтай хэрэгжүүлж, алсын харааг бодитой болгож, хоёр орон хоёр ард түмэнд илүү их ашиг тус хүртээх ёстой. Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалахыг чухалчилсаар ирсэн бөгөөд АНУ-тай оюуны өмчийн эрхийн салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан сонирхсон асуудлыг шийдвэрлэж, шударга, төв голч, ялгаварлан гадуурхахгүй байх бизнесийн орчныг бүрдүүлж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна. 

Видал хэлэхдээ, Хятадын талтай оюуны өмчийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Америкийн Патент, барааны тэмдгийн газар чухалчилдаг. Шинийг санаачлагч аж ахуйн нэгжүүдэд чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд яриа хэлцэл, солилцоо, нягт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна.