Орос Украин байлдааны тайлангаа шинэчлэв
2024-04-16 10:27:38
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын арми цэргийн онцгой ажиллагааны бүсэд Их Британийн үйлдвэрлэсэн L-119 гаубицыг анх удаа устгав гэж Оросын арми тухайн бүс нутгийн цагаар 15-нд мэдээллээ. Мөн Украины13-р бригадын хуарангийн командлалын цэгийг устгасан. Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Украины  270 дроныг буудан унагаж, Америкт үйлдвэрлэсэн “Хаймарс” пуужингийн зургааг тосон устгалаа гэж мэдээлжээ.

Украины ЗХЖШ-ын тайланд, сүүлийн 24 цагт фронтод 87 удаа байлдав. Оросын цэрэг, зэвсэг, тоноглол төвлөрсөн бүс, командлалын цэгт цохилт өгч, Оросын армийн 1 их бууг устгав гэсэн байна.

 

Уртнасан