Хятад, Саудын Арабын ГХ-ны сайд нар утсаар ярив
2024-04-16 11:14:14
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 15-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХ-ны сайд Ван И, Саудын Арабын ГХ-ны сайд Файсал бин Фархан Аль Саудтай утсаар ярив.

Ван И сайд хэлэхдээ, Сирид суугаа Ираны ЭСЯ-ны байр луу дайрсан нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Хариу барих дайралт хөрш зэргэлдээ оронд чиглээгүй, цаашид сайн хөршийн найрсаг харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн гэж Иран илэрхийлсэн. Өнөөгийн нөхцөл байдал даамжрах уу, буцаад хэвэндээ орох уу гэсэн сонголтын өмнө байна. Асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг Саудын Араб уриалж буйг Хятад сайшааж байна. Саудын Арабтай хамтдаа хичээж, мөргөлдөөнийг даамжруулахгүй, тойрч зайлсхийхэд Хятад улс бэлэн байна гэв.

Ван И цааш нь онцолж, энэ нөхцөл байдал нь Газын мөргөлдөөн тэлсэн сөрөг нөлөөний шинэ илрэл. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2728 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, нөхцөл болзол, цагийн хязгааргүйгээр гал зогсоож, жирийн иргэдийг хамгаалж, авран туслах хүмүүнлэгийн ажиллагааг баталгаажуулах нь тулгамдсан үүрэг юм. Палестины ард түмэн үндэсний хууль ёсны эрхээ олж авч чадахгүй урт удаан үргэлжилж байгаа нь шударга бус явдал. Палестин Израилийн маргаантай асуудлын эх үүсвэр, мөн Ойрх Дорнодын гол асуудал юм. “Хоёр орны төсөл” даруй хэрэгжүүлж, тусгаар тогтносон Палестин улс байгуулж, энэ ард түмний үндэсний хууль ёсны эрхийг сэргээж, Палестин Израиль энх тайван зэрэгцэн орших асуудлыг шийдвэрлэх гарц болно. Олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй ажиллаж, Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн болгохыг дэмжиж, илүү өргөн цар хүрээтэй, илүү их нэр нөлөөтэй, илүү их үр бүтэмжтэй олон улсын энх тайвны хурал хуралдуулж, “Хоёр орны төсөл”-ийг хэрэгжүүлэх хуваарь, төлөвлөгөө гаргах нь зүйтэй. Саудын Арабтай харилцаа холбоо, зохицуулалтаа чангатгаж, үүний төлөө хамтдаа хичээн зүтгэхэд Хятад улс бэлэн байна. Саудын Араб бол Ойрх Дорнодын бүс нутаг дахь Хятадын чухал түнш. Бид харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, улс төрийн итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад Саудын Арабын харилцааг өндөр түвшинд хөгжүүлэх чин хүсэлтэй гэв.

Файсал бин Фархан Аль Сауд хэлэхдээ, Ойрх Дорнодын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Саудын Араб, Хятадын байр суурь дээд түвшиндээ ижил байна. Яриа хэлцлээр санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийг хоёр орон онцолж, энэ бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бүгд хүчин зүтгэж байна. Нөхцөл байдал хурцдаж буйд Саудын Араб түгшиж байгаа бөгөөд нөхцөл байдал хэвийн байдалдаа түргэн орохыг хүсэж байна. Хятадын тал үүнд эерэг, чухал үүрэг гүйцэтгэхийг Саудын Араб хүсэж байна. Бид Хятадтай харилцаа холбоо, зохицуулалтаа чангатгаж, Газын бүсэд болзолгүйгээр гал зогсоох, “Хоёр орны төсөл” хэрэгжүүлж эхлэх зэргийг дэмжиж, Ойрх Дорнодын тогтвортой байдлын төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна. Саудын Араб Хятадын талд бүрмөсөн итгэдэг, бид Хятадтай хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэх хүсэлтэй гэв.


Уртнасан