Их Британи Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо боль
2024-04-16 19:52:47
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Засгийн газар саяхан "Хонконгийн асуудлаарх хагас жилийн тайлан" гэгчийг нийтэлж, Хонконгийн асуудлаар хариуцлагагүй үг хэлсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 16-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, Хятадын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй гэмт хэрэгтнүүд болон Хонконгт замбараагүй байдал үүсгэж буй этгээдүүдийг өмгөөлөн хамгаалахаа зогсохыг Хятадын тал Их Британид шаардаж байна.

Их Британийн тайлан гэгч нь бодит байдлыг үл тоомсорлон, зөв бурууг төөрөлдүүлж, Хонконгийн асуудал болон Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, олон улсын хууль эрх зүйн зарчим, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна. Хятад улс үүнд хатуу дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэж хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэв.

Тэрээр хэлэхдээ, Хонконг эх оронтойгоо нэгдсэнээс хойш Хятадын засгийн газар "Нэг улс хоёр систем", "Хонкончууд Хонконгоо засах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг иж бүрэн, үнэн зөв, гуйвшгүй хэрэгжүүлж ирсэн. 

Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тогтоолыг хэрэгжүүлэх нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чухал баталгаа юм. Үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомжийн дагуу Хонконгийн оршин суугчдын олон төрлийн эрх ашиг, эрх чөлөө илүү баталгаатай болж, Хонконгийн бүхий л эдийн засгийн хөгжил хамгийн сайн үеийг эхлүүлээд байна. Түүнчлэн Хонконгийн олон улсын санхүү, далайн тээвэр, худалдааны төвийн статус илүү тогтвортой болж, хөгжлийн хэтийн төлөв улам гэрэл гэгээтэй байна гэжээ.