Украины хямралыг энхийн аргаар ахиулах саналаа Ши Жиньпин нэрлэв
2024-04-16 15:56:56
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /4 сарын 16-нд/ Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Дао Юй Тай төрийн зочид буудалд Германы канцлер Олаф Шольцтой уулзав.
Ши Жиньпин Олаф Шольцтой Украины хямралын асуудлаар санал солилцоод, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг даган мөрдөх, цөмийн зэвсэг хэрэглэх, цөмийн станцид халдахыг эсэргүүцэх,  мөн хүнсний аюулгүй байдлыг зүй зохистой шийдвэрлэх, олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх чиглэлд Хятад Герман улс бүгд хүчин зүтгэж байна гэв. 

Ши Жиньпин онцлохдоо, өнөөгийн нөхцөлд мөргөлдөөн шатлан өргөжихөөс зайлсхийхийн тулд талууд энх тайвныг сэргээхийн тулд хичээх ёстой. Иймд санаачилга дэвшүүлж байна. Нэгд, энх тайван, тогтвортой байдлыг тэргүүнд тавьж, зөвхөн өөрийн ашиг сонирхлоо бодож болохгүй. Хоёрт, нөхцөл байдлыг намжаахын тулд чамайлт гаргах нь чухал. Гал дээр тос нэмж болохгүй. Гуравт, энх тайвныг бий болгоход нөхцөл бүрдүүлэх нь чухал. Мөргөлдөөнийг хурцатгаж болохгүй. Дөрөвт, дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх эдгээр болно. Хятад улс Украины хямралын оролцогч тал биш, гэхдээ өөрийн арга замаар энх тайвныг тогтоохын төлөө ятгаж, хэлэлцээг дэмжсэн. Хямралыг энхийн аргаар зохицуулах бүх хүчин чармайлтыг сайшаасан. Бид тохиромжтой цагт Украин, Орос хоёул хүлээн зөвшөөрсөн, энхийн төслийг шударгаар ярилцах олон улсын хурал хийхийг дэмжинэ. Эдгээр асуудлын хүрээнд Герман зэрэг талуудтай нягт харилцаатай байхад бэлэн байна гэжээ.