Нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийхийг уриалцгаав
2024-04-16 11:14:53
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн эсрэг Иран цэргийн дайралт хийсний дараа олон улс өчигдөр, 15-ны өдөр Ойрх Дорнодын байдалд зовинож буйгаа илэрхийлж, Газын зурвасын мөргөлдөөнийг өргөжүүлэн, бүс нутгийн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийхийн тулд хүлээцтэй байхыг холбогдох талуудад хандан уриалцгаав.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 15-нд хэлэхдээ, Ойрх Дорнодын хурцадмал байдалд Орос маш их анхаарч байна. Бүс нутгийн орнууд тэвчээртэй байхыг уриалж, мөргөлдөөн хурцдах нь аль ч талдаа ашигтай биш, дипломат аргаар зөрчлийг шийдвэрлэхийг санал болгож байна гэжээ.
Иракийн ерөнхий сайдын орлогч Мухаммед Али Тамим хэлэхдээ, Ойрх Дорнодын байдал хурцдаж, нэр бүхий улсууд дайнд орох нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлнэ гэж Иракийн засгийн газар анхааруулсан. Бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хамгаалж, дипломат ёс, олон улсын конвенцийг хүндэтгэж хүлээцтэй байхыг талуудад уриалж байна гэжээ.
Өчигдөр, 15-нд Иорданы хаан II Абдулла тус улсад айлчилж байгаа Иракийн ерөнхийлөгч Абдул Латиф Рашидтэй уулзаж, хоёр тал Ойрх Дорнодын талаар санал солилцов. Иорданы төрийн тэргүүн хурцадмал байдал улам даамжирч магадгүй гээд Палестины асуудлыг бүх талаар шударгаар шийдвэрлэх арга зам олохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.
Мөн өдөр, Их Британи, Франц, Итали зэрэг орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ гэж мэдэгдээд, хүлээцтэй байж, бүс нутгийн байдлыг хурцатгахаас зайлсхийхийг Израильд уриалсан байна.