Зуны Давосын уулзалт зургадугаар сард болно
2024-04-16 14:42:19
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн эдийн засгийн форумын удирдагчдын жил тутмын 15 дахь хурал буюу Зуны Давосын чуулга уулзалт зургадугаар сарын 25-27-ны өдрүүдэд Ляонин мужийн Далянь хотод “Ирээдүйн өсөлтийн шинэ тэргүүлэх чиглэл” уриан дор болно.
Даляны зуны Давосын чуулга уулзалтыг зохицуулах албаны мэдээлснээр, арга хэмжээнд улс төр, бизнесийн салбар, нийгэм, олон улс, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын 1500 гаруй зочид оролцох төлөвтэй байна. Чуулганаар дэлхийн шинэ эдийн засаг, Хятад ба дэлхий, хиймэл оюун ухааны эрин үеийн бизнес эрхлэгчдийн үзэл баримтлал, үйлдвэрлэлийн шинэ тэргүүлэх чиглэл, хүмүүст хөрөнгө оруулах, цаг уур, байгаль, эрчим хүчний харилцан уялдаа холбоо гэсэн зургаан том сэдвээр хэлэлцэнэ. Бэлтгэл ажлыг хийж байна.