Хятад Германы удирдагчдын уулзалтын талаар танилцуулав
2024-04-16 19:54:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр 16-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр дарга Ши Жиньпин, Германы канцлер Олаф Шольцийн уулзалтын холбогдох байдлын талаар танилцуулав.

Линь Жянь хэлэхдээ, Украины хямралын асуудлаар Хятад Герман хоёр улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэрэг “ НҮБ-ын үндсэн дүрэм”-ийн зорилго, зарчмыг сахин биелүүлэхийг зорьдог. Энэ нь тогтвортой аюулгүй байдлын архитектурын чухал үндэс суурь бөгөөд үүнийг хүндэтгэх ёстой. Хятад Герман хоёр улс Украины энх тайвныг улс төрийн аргаар зохицуулах хүчин чармайлтыг дэмжиж, Швейцарт өндөр дээд хэмжээний уулзалт болон бусад холбогдох олон улсын энх тайвны бага хурлыг зохион байгуулах талаар идэвхтэй харилцаа холбоотой байхад бэлэн байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Палестин-Израилийн мөргөлдөөний асуудлаар Хятад Герман хоёр тал Газын зурваст хүмүүнлэгийн байдал хүндэрч, бүс нутгийн байдал цаашид даамжрах эрсдэлд санаа зовж байна. Газын зурваст саад бэрхшээлгүй, тогтвортой хүмүүнлэгийн хүртээмжийг хангах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхэд НҮБ болон түүний харьяа Палестины дүрвэгсдэд туслах, зохицуулах агентлагийг дэмжих, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2728 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, “Хоёр улс”-ын төслийг хэрэгжүүлэх бөгөөд Израиль болон Палестинчуудын урт удаан хугацаанд тогтвортой байлгах цорын ганц хувилбар болгон үзэх, олон улсын хууль тогтоомжийн дагуу, ялангуяа Улаан тэнгисийн усан хил дэх худалдааны аяллын аюулгүй байдлыг баталгаажуулахыг Хятад Герман хамтдаа уриалж байна.