Соёл иргэншлийн солилцоо сэдэвт олон улсын хурал Парист болов
2024-04-16 10:29:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 15-нд Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах олон улсын хурал Францын Парис дахь ЮНЕСКО-ийн төв байранд болов. Гадаад дотоодын олон судлаач оролцож “соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах ба хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл ” сэдвээр санал солилцжээ. Хурлыг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, ЮНЕСКО, ЮНЕСКО-ийн Хятадын үндэсний комисс хамтран зохион байгуулсан байна. 

Зочид төлөөлөгчид мөн “Торгоны зам: хүн төрөлхтний соёлын солилцооны гайхалтай хуудас”, “Өнөөгийн дэлхийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ” салбар форумд оролцож, өнөөгийн дэлхийн соёл иргэншлийн солилцоонд эртний торгоны замын ач холбогдлын талаар ярилцжээ. 

Хуралд ЮНЕСКО болон гишүүн орнууд, олон улсын байгууллага зэрэг 40 гаруй улс, бүс нутаг, олон улсын байгууллагын албан тушаалтан, зочид төлөөлөгч, судлаач, залуус зэрэг 200 гаруй хүн оролцжээ.