Парисын Олимпийн наадмын хэвлэл мэдээллийн нэгдсэн үйлчилгээний төлөвлөгөөг нийтэллээ
2024-04-17 20:00:12
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 4-р сарын 17-ны өдөр Парисын олимпийн нээлт хүртэл 100 хоног үлдээд байгаа үеэр Хятадын Төв радио телевиз 2024 оны Парисын олимпийн хэвлэл мэдээллийн нэгдсэн үйлчилгээний төлөвлөгөөг Бээжинд нийтэлж, Парисын Олимпийн наадмыг дамжуулах төлөвлөгөө болон хэвлэл мэдээллийн нэгдсэн мэдээллийн шинэлэг нэвтрүүлгийн талаар танилцууллаа.

Олон улсын олимпийн хороо, Хятадын Төв радио телевиз хооронд байгуулсан стратегийн хэлэлцээрийн дагуу, Олон улсын олимпийн нэвтрүүлэг үйлчилгээний алба (OBS) болон Хятадын Төв радио телевиз өнгөрсөн жил Бээжинд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Хятадын Төв радио телевиз нь Парисын олимпийг дамжуулах гол агентлаг болсон төдийгүй Парисын олимпийг хамгийн өргөнөөр дамжуулах олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсон байна.