Ли Чян, Олаф Шольцтай хэлэлцээ хийжээ
2024-04-17 10:34:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян өчигдөр, 16-нд Бээжин хотноо Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Германы канцлер Олаф Шольцтай хэлэлцээ хийжээ. 

Ли Чян хэлэхдээ, энэ онд Хятад Германы иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой тохиож байна. Хоёр талын хүчин зүтгэлээр хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрсэн. Хятад улс Герман болоод Европтой шударга өрсөлдөөн, нээлттэй хамтын ажиллагаа өргөжүүлэхэд бэлэн байна. 

Олаф Шольц хэлэхдээ, Германы тал Хятадтай бүх түвшинд яриа хэлэлцээгээ бэхжүүлж, банк санхүү, хөдөө аж ахуй, ногоон өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, соёл, боловсрол, спорт, хүмүүсийн солилцоог ахиулж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтын эсрэг хамтарч, Герман Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд бэлэн байна. 

Уулзалтын дараа ерөнхий сайдууд Хятад Германы эдийн засгийн зөвлөх комиссын хуралд оролцож, бие даасан удирдлага, эдийн засгийн тойрог, мал амьтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хятадад экспортолж буй алимны хорио цээрийн дэглэм зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахад байлцав.