Хятадын хүмүүнлэгийн тусламж маргааш Саид боомтод очно
2024-04-17 10:56:54
Share
Share this with Close
youtube WeChat

Газын хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд Хятадын засгийн газар Палестинд боломжийн хэрээр тусламж үзүүлж, Египетээр дамжуулан хүнс, эм бэлдмэл, үр тариа, эмчилгээний хэрэгсэл зэрэг хүмүүнлэгийн тусламж олон удаа хүргүүлэв. Палестинд сүүлд илгээсэн майхан, хөнжил, эмнэлгийн хэрэгсэл, гурил зэрэг хоёр хэсэг тусламжийн материалыг маргааш нөгөөдөр буюу 4 дүгээр сарын 18, 19-нд Египетийн Аль Ариш нисэх буудал болон Саид боомтод хүргэж, тэндээс Рафах боомтоор дамжуулан Газын зурвас руу явуулах юм.


Уртнасан