Иордан голын баруун эрэгт хүчирхийлэл ширүүсч байна
2024-04-17 09:31:10
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 4 дүгээр сарын 16-нд, НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани,  Иордан голын баруун эрэгт ширүүсч буй хүчирхийллийн ноцтой хэрэгт анхаарал хандуулж буйгаа мэдэгдээд, еврей оршин суугчид Палестин хүмүүс рүү дайрах, халдах нь нэмэгдэж байгааг зогсоохыг Израилийн армид уриалав.

Өмнөх өдөр нь, Иордан голын баруун эргийн Наблус хотоос урд зүгт байдаг Акбара суурингийн зүүн талд 2 палестин хүн Израилийн иргэдэд буудуулж алагдсан байна. Мөн өөр хэдэн хүн шархаджээ. Хэрэг болсон газарт түргэн тусламжийн машин оруулахыг Израилийн цэрэг хориглоод нэвтрүүлээгүй гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэг мэдэгдэв. Израилийн арми, уг хэргийг мөрдөн шалгаж байна гэв.


Уртнасан