Олон улсын санхүүгийн байгууллага Хятадын эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлж байна
2024-04-17 19:21:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр 17-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын эдийн засгийн өсөлтийн талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн төрөл бүрийн үзүүлэлт үргэлжлэн сэргэж, тогтвортой ахиц дэвшил гаргаж байна. Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг Хятадыг өөдрөгөөр харж, Хятадын хөгжилд итгэх итгэл нэмэгдэж байгааг бид анзаарлаа. Азийн хөгжлийн банк, Голдман сакс, Морган Стэнли зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлсэн. Азийн хөгжлийн банкнаас гаргасан "Азийн хөгжлийн төлөвийн 2024 оны тайлан"-д Хятад улс 2024-2025 онд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн 46 хувийг бүрдүүлж, үндэсний эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулсан эдийн засаг хэвээр байж болзошгүй гэж тэмдэглэжээ. Бид эдийн засгийг чанарын хувьд үр дүнтэй сайжруулж, тоо хэмжээгээр боломжийн хүрээнд өсөхийг дэмжинэ. Мөн дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийг хамтдаа ахиулахын тулд бусад оронтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.