Хятад Америкийн БХЯ-ны сайд нар цахимаар уулзав
2024-04-17 10:52:52
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Хятадын БХЯ-ны сайд Дүн Жюнь, Америкийн БХЯ-ны сайд Ллоид Остины хүсэлтээр видео уулзалт хийв.

Дүн Жюнь хэлэхдээ, Хятад Америкийн төрийн тэргүүн хоёр талын харилцааг тогтвортой болгон сайжруулахын төлөө хичээж байна. Цэрэг армийн салбар бол хоёр төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэн, том эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн зангилаа юм. Хоёр арми харилцааны аргаа эрэлхийлж, эвийг эрхэмлэн, тогтвортой байдлыг чухалчилж, итгэлцэлд үндэслэсэн эрх тэгш харилцааны суурин дээр мөргөлдөхгүй сөргөлдөхгүй, нээлттэй ажил хэрэгч хамтран ажиллах ёстой. Харилцан итгэлцэлд хүрэх хоёр армийн харилцааг аажмаар тасралтгүй бий болгож, хөгжлийн бат, тогтвортой тулгын чулуу болгохыг хүсч байна гэжээ.

Дүн Жюнь цааш нь өгүүлэхдээ, Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм учир Хятадын эрх ашиг хохирч болохгүй. Хятадын Ардын чөлөөлөх арми “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах бүх үйл ажиллагаа, хөндлөнгөөс өөгшүүлэн дэмжихэд буулт хийхгүй. Өмнөд тэнгисийн нөхцөл өнөө ерөнхийдөө тогтвортой байгаа бөгөөд бүс нутгийн орнууд асуудлыг шийдвэрлэх хүсэлт, ухаан, чадвартай байгаа юм. Америк Хятадын бат ноттой байр суурийг тодорхой ойлгож, Өмнөд Тэнгис дэх Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашгийг хүндэтгэж, бүс нутгийн энх тайван, Хятад Америкийн армийн харилцаа, тогтвортой байдлыг бодит үйл хэргээр хамгаалах ёстой гэжээ.

Хоёр тал мөн харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцжээ.