Володимир Зеленский цэргийн алба хаах тухай хуульд гарын үсэг зурлаа
2024-04-17 19:13:05
Share
Share this with Close
youtube WeChat

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский цэргийн албанд татах, цэргийн дайчилгаа явуулах, цэргийн бүртгэлийн хууль тогтоомжийг шинэчлэх зарлигт 16-ны өдөр гарын үсэг зурлаа. Зарлигийг Украины парламентын дэргэдэх "Украины дуу хоолой" агентлагийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэнээс хойш сарын дараа хүчин төгөлдөр болно гэж Украины парламентаас мэдэгджээ. 

Ерөнхийлөгчийн зарлигт цэргийн албанд татах нас 27 байсныг 25 болгож байна. 18-24 хүртлэх насны иргэдийг цэрэгт татахгүй боловч цэргийн бэлтгэл сургуулилитад хамруулна. Цэргийн албанд татах цар хүрээг өргөжүүлж, гадаадад байгаа Украины иргэд цэргийн бүртгэл хийлгэх ёстой. Цэргийн зарлан дуудахыг бичгээр болон цахимаар хүргүүлнэ. Компани, хувийн тээврийн хэрэгслийг цэргийн хэрэгцээнд дайчилж болно. Цэргийн албанаас зугатах, зарлан мэдэгдэх аваад очоогүй иргэдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ.