Хятад, Америкийн эдийн засгийн ажлын хэсэг дөрөв дэхээ хуралдлаа
2024-04-17 15:17:51
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 16-нд Вашингтон хотноо Дэлхийн банк, ОУВС хамтран зохиосон хаврын чуулганд оролцохдоо Хятадын Сангийн яамны орлогч сайд Ляо Минь Америкийн Сангийн яамны орлогч сайд Жей Шамбау-ийн хамт Хятад, Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн дөрөв дэх хурлыг даргаллаа. Хурлын үеэр хоёр тал удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, дэлхий, улмаар Хятад, Америкийн макро эдийн засгийн байдал, дараагийн уулзалтын талаар санал солилцов. Хятадын худалдааны эсрэг авч буй Америкийн хоригийн тухайд Хятад улс маш анхааралтай хандаж буй гэдгээ илэрхийлжээ. Хоёр тал үргэлжлүүлэн яриа хэлэлцээ өрнүүлэх талаар санал нэгдэв.

Америкийн сангийн сайд Жанет Йеллен хурлын дараа Хятадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.