Японы гадаад худалдаа алдагдалтай гарав
2024-04-17 09:55:00
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Сангийн яам худалдааны тоо баримт шинэчлэн гаргалаа гэж Жижи агентлаг өнөөдөр, 17-нд мэдээллээ. Иений ханшийн уналтаас болж 2023 оны санхүүгийн жилд (2023 оны дөрөвдүгээр сараас 2024 оны гуравдугаар сар хүртэл) Японы импорт экспортын тэнцэл 5 их наяд 891.9 тэрбум иенийн алдагдалтай байна. Ийнхүү гурван жил дараалан алдагдалтай гарлаа. Харин энэ оны гуравдугаар сард худалдааны орлого зарлагын тэнцэл 366.5 тэрбум иенийн ашигтай болов гэжээ.