Хятад, Мьянмарын хилийн ойролцоох цэргийн сургуулилт өнөөдөр эхэлнэ
2024-04-17 10:52:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ардын чөлөөлөх армийн өмнөд бүсийн цэргийн командлал өнөөдөр, 17-ны өдрөөс эхлэн Хятад, Мьянмарын хилийн ойролцоо агаарын довтолгооноос хамгаалах сургуулилт хийнэ. Хуурай замын цэрэг, агаарын хүчний цэрэг оролцсон энэ сургуулилтыг жилийн төлөвлөгөөний дагуу хийж байгаа юм. Хилийн бүсэд байгаа цэрэг арми онцгой байдлын эсрэг бэлтгэлтэй байж, үндэсний бүрэн эрх, хилийн тогтвортой нөхцөл, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахад цаг ямагт бэлэн байх ёстой.