ХАМАС-ын удирдагч Туркт айлчилна
2024-04-18 18:25:42
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний (ХАМАС) улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хание энэ долоо хоногийн сүүлчээр Туркт айлчлахаар болсон тухай Туркийн тал 17-ны өдөр мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сард Палестин-Израилийн мөргөлдөөн шинэ шатанд гарснаас хойш Ханиегийн Туркт хийж буй анхны айлчлал юм.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 17-ны өдөр парламентад Ханиетай хэлэлцээ хийж, "цуврал асуудлыг хэлэлцэнэ" гэж мэдэгдэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ сарын 10-нд Палестины хойд хэсгийн Газын зурвас Израилийн агаарын цохилтод өртөж, Ханиегийн гурван хүү, олон ач, зээ нар амь үрэгджээ.