Эхний улиралд Хятадын хилээр 141 сая хүн нэвтэрчээ
2024-04-18 14:35:11
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 18-нд Хятадын үндэсний цагаачлалын газраас хэвлэлийн бага хурал хийлгэв. Тус газраас мэдээлснээр эхний улиралд Хятадын хилээр 141 сая хүн нэвтэрсэн байна. Энэ нь өмнөх оны эхний улиралаас 117.8 хувиар нэмэгдсэн тоо юм.

Хятадын үндэсний цагаачлалын газраас хилээр нэвтрэх тухай багц бодлого хэрэгжүүлжээ. Нэгд гэвэл хил орчмын бүсийн иргэд, дамжин өнгөрөхөд хүмүүст визгүй зорчих нөхцөл бүрдүүлжээ. Мөн гаднаас ирж байгаа зорчигчид хилийн боомтод ирээд виз авах боломж олгосон байна. Хоёрт, Хятадад ирж байгаа гадаадын иргэд хилээр нэвтрэх журамд хөнгөлөлтийн 5 шинэ бодлого зарласан. Гуравт, аялалын баг бүлгийг Хайнаньд визгүй оруулах боломж өргөжүүлсэн. Дөрөвт, Фүжянь мужид хоёр эргийн нэгдсэн хөгжлийн жишиг бүс байгуулахыг дэмжсэн. Ши-Ань, Чиндао хотууд шаардлага хангасан хүмүүст Хонконг, Макао руу нэвтрэх "хувь хүний аялал жуулчлалын үнэмлэх" олгох болсон байна.