Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятадын иргэн баривчлагдав
2024-04-18 15:20:05
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 18-нд Филиппинд суугаа Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч сурвалжлагчийн асуултад, Филиппинд суугаа элчин сайдын яам хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэв. 

Энэ сарын 14-нд Филиппиний цагдаа нарын явуулсан ажиллагаанд Хятадын нэг иргэн баривчлагдсан, дээрх этгээдээс галт зэвсэг хурааж авсан гэж эх сурвалж мэдээлжээ. Цахимаар мөрийтэй тоглосон болохыг эхний мөрдөн байцаалтаар тогтоосон гэж Филиппиний цагдаа мэдэгдсэн байна. Энэ талаар тодруулга хүссэн сурвалжлагчийн асуултад ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, мөрийтэй тоглоомыг Хятадын засгийн газар хориглодог. Хятадын иргэн хилийн чанадад мөрийтэй тоглоомын бизнес эрхлэхийг хориглоно, гадаадад байгаа хятад хүн тухайн улсын хуулийг дагаж мөрдөх ёстой. Мөрийтэй тоглоом бол нийгэмд асар хор хөнөөлтэй, Хятадын иргэд мөн цахим мөрийтэй тоглоомын хохирогчид болсон. Филиппинд суугаа ЭСЯ энэ асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай ойр харилцаа байх болно. Хилийн чанадад мөрийтэй тоглосон эл хэрэгт холбогдох асуудлыг шийдвэрлэхэд Филиппинийг дэмжинэ гэв.


Уртнасан