Мөргөлдөөнд амь үрэгдсэн залуус багш, эмч, инженер болох байсан
2024-04-18 11:14:50
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятадын төлөөлөгч Фү Цун өчигдөр 17-нд хэлэхдээ, Үр хүүхдээ дайны хөлөөс зайлуулах нь НҮБ-ыг байгуулсан анхны зорилго тул Газын зурвасын залууст энх тайвны гэрэл гэгээ тусгах нь Аюулгүйн зөвлөлийн үүрэг хариуцлага мөн гэв.

Аюулгүйн зөвлөлөөс зохиосон “Газар дундын тэнгисийн аюулгүй байдлын сорилтод залуусын гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон нийтийн хуралд Фү Цун хэлэхдээ, Газын зурваст мөргөлдөөн эхэлсэн зургаан сард 34 мянган хүн амиа алдаж, олон мянган залуус амь үрэгдсэн, хайртай хүмүүсээ алдсан. Тэд багш, эмч, инженер болж нийгмийн тулгуур болох байсан. Дайн энэ залуусын халуун амийг авч, орон гэрийг нь хийгсгэж, хүсэл мөрөөдлийг нь унтраасан. Яг одоо тулгамдсан асуудал бол Аюулгүйн зөвлөлийн 2728 тоот тогтоолыг бүх талаар хэрэгжүүлж, нэн даруй гал зогсоох болоод байна. Газыг тойрсон бүслэлтээ цуцалж, хүмүүнлэгийн зам нээж, иргэдэд амьжиргааны баталгаа олгох хэрэгтэй. Залуус энх тайванч хөгжил эрмэлзлээр амьдрах ёстой гэжээ.