Хан Жэн Брид нар уулзав
2024-04-18 18:40:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын дэд дарга Хан Жэн өнөөдөр, 18-ны өдөр Бээжинд АНУ-ын Сан Франциско хотын дарга Лондон Бридтэй уулзав.

Хан Жэн хэлэхдээ, өнгөрсөн оны 11-р сард дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Жо Байден нар Сан Францискод түүхэн уулзалт хийж, ирээдүйд чиглэсэн "Сан Францискогийн алсын хараа"-ыг нээж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг зааж өгсөн юм. Хотын дарга Бридийн энэ айлчлал нь хоёр талын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг цаашид ахиулж, цаг уурын өөрчлөлтийн хамтын ажиллагааны онцлох үйл явдлыг бий болгож, иргэд болон соёл иргэншлийн солилцоог эрчимжүүлж, хоёр орны ард түмний найрамдалт харилцааг улам зузаатгана гэдэгт итгэлтэй байна.

Брид хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискод хийсэн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, орон нутгийн солилцоо, иргэдийн хэлхээ холбоогоор дамжуулан хоёр орны харилцааны хөгжлийг ахиулах зорилготой юм. Сан Франциско Хятадын иргэдтэй байх солилцоо, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, Америк Хятадын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна.