Палестины өргөдлийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэнэ
2024-04-18 10:13:37
Share
Share this with Close
youtube WeChat

Палестин НҮБ-ын гишүүн болох өргөдөл гаргасантай холбогдуулан хийх хурлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэг хоногоор хойшлуулж, дөрөвдүгээр сарын 19-ний үдээс хойш санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Шийдвэрийн төслийг Алжир улс боловсруулжээ. Тухайн орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ХТРТ-ийн сурвалжлагч энэ тухай мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 11-нд Аюулгүйн зөвлөлийг даргалж буй Мальта улсын НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ванесса Фразиер хэлэхдээ, Палестиныг НҮБ-д элсүүлэх асуудлаар Аюулгүйн зөвлөл одоогоор тохиролцож чадаагүй гэж байв.

Палестин НҮБ-д элсэх өргөдөл гаргаж байсан 2011 оны байр сууриа Америк өөрчлөхгүй, Палестин юуны өмнө Израильтай холбогдох гэрээ байгуулсны дараа НҮБ-ын гишүүн болох асуудлыг эргэж авч үзнэ гэсэн байна. 2011 онд Америк хориг тавих эрхээ хэрэгжүүлнэ гэж сүрдүүлснээс  болж Палестин өргөдлөө татсан юм.


Уртнасан