Палестиныг НҮБ-д элсүүлэхийг Хятад дэмжинэ
2024-04-18 15:17:28
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 18-нд ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Индонезийн Гадаад харилцааны сайд Ретно Л.П.Марсуди нар Жакартад хэвлэлийн бага хурал хийлгэв.

Ван И хэлэхдээ, Палестин, Израилийн мөргөлдөөн хүмүүнлэгийн гамшиг учруулсан, иймд ямар ч болзолгүй гал зогсоох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх механизм байгуулж, нөхцөл байдал шатлан өргөжихөөс зайлсхийх ёстой. Палестиныг НҮБ-ын гишүүн орон болоход Хятад улс дэмжинэ гэжээ.