Шанхайн экспо эхлэхэд 200 хоног
2024-04-18 16:04:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын 7 дахь экспо арваннэгдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхайд болно. Тус экспог 270 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд гаргах юм. Өнөөдрөөс тоолбол яг 200 хоногийн дараа нээгдэх үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн эхний компаниудын нэрс тодорхой болжээ. Хамгийн эхэнд гэрээ байгуулсан, илүү том талбай түрээслэх 252 компани байна.
Хүнс, ХАА-ын бүтээгдэхүүн, автомашин, техник тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа, эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэл, эрүүл мэнд болон үйлчилгээний худалдаа гэсэн тусгай бүсүүд байгуулах юм.