Володимир Зеленский, Йенс Столтенбергтэй утсаар ярив
2024-04-18 10:23:39
Share
Share this with Close
youtube WeChat

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр, 17-нд цахим хуудсандаа, өнөөдөр НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярьсан гэжээ.

Йенс Столтенбер хэлэхдээ, Украины хүсэлтээр маргааш, 19-нд Батлан хамгаалахын сайдын түвшний НАТО ба Украины ээлжит бус хурал хийлгэнэ гэжээ.

Володимир Зеленский хэлэхдээ, Украин агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхэд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болсон. НАТО шуурхай хариу өгсөнд талархаж байна гэжээ. 

Тэд Украинд зэвсэг, сум нийлүүлэх талаар ярилцсан байна.