Америкийн тал бодит баримтыг хүндэтгэн үзэх ёстой
2024-04-18 10:08:25
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр, Америкийн цагаар 17-нд тус улсын Худалдааны төлөөлөгчийн газар "1974 оны худалдааны хууль"-ийн 301-р заалтын дагуу, Хятадын далай тэнгисийн үйл хэрэг, ложистик, усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт “301 тоот шалгалт” явуулах болсноо зарласан. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ. 

Энэхүү үйлдэл нь худалдааны хэвийн хөрөнгө оруулалтыг Америкийн үндэсний аюулгүй байдал, компаниудын эрх ашгийг хохироож байна гэж буруу тайлбарлаж, өөрийн асуудлаа Хятадад нялзааж байгаа нь үндэслэлгүй. 

Америкийн судалгааны тайлангуудаас үзвэл, тэдний хөлөг онгоцны үйлдвэрлэл олон жилийн өмнөөс хамгаалах арга хэмжээ авснаас болж өрсөлдөх чадвараа алдсан. Америк өөрийн үйлдвэрүүддээ хэдэн зуун тэрбум долларын нөхөн олговор өгдөг хэрнээ Хятадыг "зах зээлийн бус үйлдэл" хийж байна гэж буруутгаж байна. Гэхдээ, Хятадын аж үйлдвэрийн хөгжил нь компаниуд технологийн шинэчлэл хийж, зах зээлд шударгаар өрсөлдсөн тэднийг Америк буруутгах үндэслэлгүй юм. 

Америкийн ерөнхийлөгч асан Дональд Трампын засгийн газрын үед Хятад улсын эсрэг “301 тоот шалгалт” явуулж эхэлсэн, энэ нь дүрэм зөрчсөн үйлдэл гэж Дэлхийн худалдааны байгууллагаас шийдвэрлэсэн, Америкийн үйлдлийг ДХБ-ын олон гишүүд эсэргүүцэж байсан юм. Иймд Америкийн тал үнэн бодит баримт, олон талт дүрэм журмыг хүндэтгэж, буруу үйлдлээ даруй зогсоохыг хүсэж байна гэжээ.